"ТУРШЛАГАА СОЛИЛЦОН ТУСЛАМЖАА САЙЖРУУЛЦГААЯ-2013" үндэсний 5-р конгресс


“Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслөөс “ТУРШЛАГАА СОЛИЛЦОН ТУСЛАМЖАА САЙЖРУУЛЦГААЯ-2013” Үндэсний 5-р конгрессыг 2013 оны 6-р сард Улаанбаатар хотноо  зохион байгуулах гэж байна.

Онол практикийн бага хурал дараах үндсэн 4 чиглэлд явагдана. Үүнд:
- Эх, барих эмэгтэйчүүд судлал

-Эрчимт эмчилгээ

-Нярай судлал

-Умайн хүзүүний эс судлал   

Илтгэлүүд: Онол практикийн бага хуралд тавих илтгэлийн хураангуйг дээрх 4 үндсэн сэдвээр хүлээн авч байна. Илтгэлийн товч хураангуйг хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 04 сарын 15. Илтгэлийн хураангуйн форматыг доорх вэб сайтаас авна уу.

Онол практикийн бага хуралд илтгэл тавих эмч нар дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ХАЯГ: ЭХЭМҮТ, ЭБЭЭ, 3-р давхар, төслийн өрөө
Харилцах утас : 976-70140717
Вебсайт: www.obgyn-telemedicine.mn

Имэйл :   baatar@unfpa.org

                 suldsuren@unfpa.org
Хэвлэх | Хаах

Copyright © 2008 MON/003 төсөл. All rights reserved.
Старсофт ХХК-д бүтээв