Нүүр МОН/003 Мэдээлэл Зөвөлгөө CME Англи хэл Бидний тухай Форум Холбоо барих
MON/003 төсөл >> CME Хэвлэх хувилбар   
Сургалтын хэсэг
Вэб хуудасны тус хэсэг нь мэргэжлийн эмч нарийн сургалтад зориулагдсан юм. Энэхүү хэсэг нь Алгоритм, Үндэсний конференци, Олон улсын судалгаа, Ховор тохиолдол, Сургалт, Тест, FAQ болон бусад гэсэн хэсгүүдээс тогтоно.

Алгоритм, Үндэсний конференци, Олон улсын судалгаа, Ховор тохиолдол, FAQ хэсгүүд нь нийтэд нээлттэй байдаг. Харин Сургалт болон Тест хэсгүүд нь тусгай бүртгэлтэй эмч нарт зориулагдсан хэсгүүд юм. Энэхүү хэсэгт төсөлд хамрагдаж буй аймгийн Зүрх судасны эмч нар бүртгэлтэй байдаг бөгөөд өөрсдийн лиценз сунгах кредит оноог сургалтын материалыг уншиж, тестэд онлайн хариулах замаар авах боломжийг бүрдүүлсэн байдаг.

Алгоритм хэсэг нь Өвчнүүдээр тусгайлан үүсгэсэн алгоритм бүтцийг үүсгэн байршуулсан бөгөөд үүнийг ашиглан өөрт шаардлагатай байгаа мэдээллийг богинохон хугацаанд олж авахад туслах үүрэгтэй.

Үндэсний конференци хэсэгт жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн Зүрх судасны үндэсний конференцийн зөвшөөрөгдсөн илтгэл материалуудыг байршуулж эхлээд байна.

Ховор тохиолдол хэсэгт бидний практикт тохиолдсон сонирхолтой тохиолдолуудыг, ховор тохиолдолуудыг байршуулахаар бэлтгээд байна. Та бүхэн мөн өөрсдийн практикт тохиолдсон сургамжтай сонирхолтой тохиолдолуудыг бидэнд илгээж бусадтай хуваалцахыг урьж байна.

Нүүр хуудас | Бидний тухай | форум | Холбоо барих
Copyright © 2008 MON/003 төсөл. All rights reserved.