Артерийн гипертензийн хүндрэлүүд
Тархины судсанд:
- цусан хангамж дутлын уналт
- тархины цус харвалт
- цусан хангамж дутлын түр зуурын хямрал /обморк/
Зүрхний талаас гарах өөрчлөлт:
- шигдээс
- стенокарди
- зүрхний дутагдал
- Бөөрний өөрчлөлт:
- нефроангиопати
- бөөрний дутагдал /сийвэнгийн креатинин 177 ммоль/л-ээс ихсэх/
Судасны өөрчлөлт:
- судасны хэсэг газарт цүлхэн үүсэх
- венийн судасны өөрчлөлтийн шинжүүд
- Нүдний талаас:
- угт цус харвах
- харааны мэдрэлийн диск ба торлогийн хаван илрэх
Зүрх:
ЗИӨ - систолын даралт 160 мм МУБ-аас их байгаа хүмүүст хэвийн даралттай тухайн насны хүмүүстэй харьцуулахад ЗИӨ-өөр өвчлөх эрсдэл 3-4 дахин их байпдаг байна.АГ-тай хүмүүсийн 47-65%-д зүрхний шигдээс үүсч байна.
Тархи:Тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлт хэвийн систолын даралттай хүмүүстэй харьцуулахад ЦДИӨ-тэй, САД нь 200 мм МУБ-аас их тохиолдолд 13 дахин, 160-200 мм МУБ хүртэл байгаа тохиолдолд 8-9 дахин их тохиолдож байна.
Бөөр:Бөөрний дутагдлаар нас барсан өвчтөнгүүдийн дотор 1.2%-ийг ЦДИӨ эзэлж байна.
|
|
Клиникт илрэх гол хам шинж нь:
Зүрхний бах:
- өвдөлтийн хам шинж
- ЗЦБ-ийн өөрчлөлт
- Мэдрэл сульдлын хам шинж
Зүрхний шигдээс:
- Өвдөлтийн хам шинж
- ЗЦБ-ийн өөрчлөлт
- Үхжилт
- үрэвслийн хам шинж
Зүрхний дутагдалд:
- Хавагнах хам шинж
- Амьсгаадах хам шинж
Тархины инсульт:
- Тархины ерөнхий гэмтлийн хам шинж
- Голомтот өөрчлөлтийн хам шинж /үйл ажиллагааны хямрал нь сэдрэлт эхэлсэнээс хойш хоногийн дотор бүрэн сэргэх/
Харааны талаас:
- Харах болон өнгийг мэдрэх чадвар буурах, сохрох
- Нүдний угийн өөрчлөлтүүд
Бөөрний талаас:
- Хордлогын хам шинж
- Лабораторийн шинжилгээнд бөөрний үйл ажиллагааны дутагдлын хам шинж илрэх
|