Стрептококк шинжилгээ

Нян судлалын лаборатори нь стрептококкийн А бүлгийн халдварыг оношлоход чухал үүрэгтэй. Үүнд: Хөөмий залгиурын арчдасанд стрептококкийн эсрэг АТ-ын таньцыг (ASO) тодорхойлно.
Стрептококкийн бүх хэлбэрүүд нь цустай агарыг задалдаг, үржих тохиромжтой температур нь 35-37 градус
Streptococcus pyogenes –ийг илрүүлэхдээ  залгиурын арчдас авч цустай агарт суулгац бэлтгээд 24-48 цаг өсгөвөрлөж хариуг гаргадаг. Амьсгалын дээд замын стрептококкийн халдварын үед боломжтой бол бүх өвчтөний залгиурын арын хананаас авна.
Зарим улс оронд өвчтөний дэргэд эсвэл лабораторт залгиурын арчдасанд стрептококк А-г илрүүлэх түргэвчилсэн аргыг хэрэглэж байна. Энэ аргыг манай орны нөхцөлд хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой. Цустай агарт өсгөвөрлөх аргатай харьцуулахад эсрэг төрөгч илрүүлэх аргын  өвөрмэц чанар нь 85-100% байдаг. Хуурамж эерэг дүн гарах боломжтойг анхаарах. Эсрэг төрөгч илрүүлэх янз бүрийн оношлуурын мэдрэг чанар 31-95% байдаг ба энэ нь хэрэх өвчний эрсдэлт хүчин зүйл ихтэй хүн амын дунд стрептококкийг илрүүлэх  стандартыг орлохгүй.
Хэрэв эсрэгтөрөгч сөрөг гарвал түүний өсгөвөрлөх аргаар баталгаажуулах шаардлагатай. Өсгөвөрлөх арга, эсрэгтөрөгчийг илрүүлэх аргууд нь стрептококкын халдвар тээгчийг вирусын халдвараас ялгаж чадна.
Стрептококкийн эсрэг үүссэн эсрэгбиеийг илрүүлэх ийлдэс судлалын аргыг (антистрептолизин О, антидизоксирибонуклеаза В) амьсгалын дээд замын халдварын үүсгэгч тодорхойгүй үед хэрэглэнэ.

ASO (anti-streptolysin O) ≥480
Anti-DNase B ≥680

Хэрэх өвчний цочмог халууралттай бүх өвчтөнд өмнө нь стрептококкийн халдвар авсан эсэхийг энэ аргаар тодорхойлно. Ийлдсэнд стрептококкийн эсрэг эсрэгбиеийг илрүүлэх сорилыг хэрэх өвчнийг сэжиглэж буй бүх тохиолдолд хийх хэрэгтэй. Энэ нь стрептококкийн халдвар авсныг болон хэрэх өвчнийг нотлоход ач холбогдолтой. Эсрэгбиеийн таньц ихэссэн байх нь стрептококкийн халдвар авч байсныг болон хэрэх өвчний шинж болно. Шинжилгээний сорил бүрийн хэвийн хязгаар өвчтөний нас, амьдран суугаа бүс нутагийн газар зүйн онцлог, улирлаас хамаарч хэлблэзэлтэй байдаг.