Кардит(Зүрхний үрэвсэл)
  1. Хэрэхийн шалтгаант зүрхний өвчинд эндокард, миокард, перикард нь аажмаар нэрвэгддэг хэдий ч ихэнхдээ хавхлагын шуугиантай хавсарч байдаг.
  2. Өгүүлэмжиндээ хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөр өвчлөөгүй гэсэн хүмүүст зүрхний оройд агшилтын шуугиан эсвэл аорт дээр сулралын шуугиан сонсогдох
  3. Өмнөх шуугианд өөрчлөлт орсон бол
  4. Зүрхний хавхлага гэмтээгүй миокардит  дангаараа байх нь ховор ба дан ганц миокардитыг оношлогоонд суурь болгож болохгүй
  5. Эмнэл зүйд зүрхний дутагдлын шинж, рентгенд зүрхний томрол илрэвэл миокардын давхрага гэмтсэн гэж үзэж болно
  6. Бага шалгуур болох стрептококкын халдвар илэрсэн бол зүрхний дутагдал илэрвэл хүнд хэлбэрийн кардитарр өвчилсөнийг илэрхийлнэ
  7. Хэрэх өвчний үед зүрхний дутагдал илэрвэл миокардыг гэмтээсэнтэй холбоотой ч зүүн ховдлын агшилтын үйл ажиллагаа алдагдах нь хэрэх өвчинд тохирохгүй
  8. Хэрэх өвчний үед үнхэлцэг хальс гэмтвэл шүргэлцэх чимээ, цээжний өвдөлт илрэнэ
  9. ЭХОКГ-аар митраль регургитаци болон үнхэлцгийн хөндийд шингэн байгаа эсэхийг шалгах
  10. Хэрэхийн перикардитын үед их хэмжээний шингэн эсвэл тампонад үүсэх нь маш ховор байдаг.
  11. ЗЦБ-т QRS далайц намсах, ST өөрчлөгдөх,  Rº-д зүрхний томрол илрэх
  12. Хэрэхийн перикардитын аль ч хэлбэрийг хүнд кардиттай адилтгаж эмчилгээг хийх

Эмнэл зүйд:

- зүрх дэлсэх
- амьсгаадах
- зүрх өвдөх