Нүүр МОН/003 Мэдээлэл Зөвөлгөө CME Англи хэл Бидний тухай Форум Холбоо барих
Чухал мэдээ
"Артерийн даралт ихсэлтийн менежмент" онлайн шалгалт
Vacancy Announcement
Cardipia-800 зүрхний бичлэгийн аппаратыг компьютертэй холбох заавар
Bionet брэндийн зүрхний бичлэгийн аппаратыг компьютертэй холбох заавар
MnCardio програмд зөвлөгөө өгөх хуваарь
Хамгийн олон удаа уншигдсан
Bionet брэндийн зүрхний бичлэгийн аппаратыг компьютертэй холбох заавар
Cardipia-800 зүрхний бичлэгийн аппаратыг компьютертэй холбох заавар
"Артерийн даралт ихсэлтийн менежмент" онлайн шалгалт
"ТУРШЛАГАА СОЛИЛЦОН ТУСЛАМЖАА САЙЖРУУЛЦГААЯ-2013" үндэсний 5-р конгресс
MnCardio програмд зөвлөгөө өгөх хуваарь
MON/003 төсөл >> Мэдээлэл Хэвлэх хувилбар   
Advanced cardiac life support provider –сургалт

П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэг дээр  Advanced cardiac life support provider – сургалт 2008 оны 09 сарын 03-04 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Яаралтай тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор Тайваний Шинг Конг У Хо Су Эмнэлэг Advanced Cardiac Life Support Provider болоод сургагч багш бэлтгэх сургалтыг П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэг дээр амжиллттай зохион байгууллаа.

Сургалтыг Тайваны International Action and Cooperation Team /Олон улсын үйл ажиллагаа ба нөхөрлөлийн баг/-ын гишүүн, Тайваны Шинг-Конг У Хо Су эмнэлгийн эмч нар, яаралтай тусламжийн (Emergency medicine) болон түргэн тусламжийн (EMT paramedic) сургалтын ахлах зэрэглэлийн сургагч багш нар хамтран явуулав.

П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, Улаанбаатар хот дах бусад нэгдсэн эмнэлгийн төлөөлөл болон 8 аймгийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нийт 40 гаруй мэргэжилтэнүүд сургалтад хамрагдаж 2 хоногийн сургалтын эцэст шалгалтыг амжилттай өгч төгссөн юм.

Уг сургалт нь тус эмнэлгийн төдийгүй Монгол улсад яаралтай тусламжийн үйлчилгээг дэлхийд мөрдөгдөж буй стандартад нийцүүлэхэд өндөр ая холбогдол өгсөний зэрэгцээ сургагч багш нар бэлтгэгдэж байгаа нь цаашид биеэ даан уг сургалтыг зохион байгуулж байх үндэс тавигдаж байна.

Сургалт нь суурь сэхээн амьдруулалт, автомат экстерналь дефибриллятор болон ёрдийн дефибриллятор ашиглах ач холбогдол, зүрх зогсох, зүрхний түргэссэн болон удааширсан хэм алдагдлууд ыг оношлох эмчлэх, амьсгалыг замыг чөлөөлөх хамгаалах, титмийн цочмог хам шинж, инсульт, өвөрмөц сэхээн аьдруулалт, төрөл бүрийн ШОК гэх мэт яаралтай тусламж шаардлагатай олон ухагдахуунуудыг хамарсан сэдвээр лекц гардан дадлага хослуулсан сургалт байлаа.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Тайваний шинг Конг У Хо Су эмнэлэг, П.Н.Шастины Нэрэмжит Нэгдсэн Эмнэлгийн захиргаа хамт олон болон сургагч багш нарт чин сэтгэлийн талархалыг нийт суралцагчдаас хүргэж байна.

 

 

9   8
Сургагч багш лекц уншиж байна. Н.Байгалмаа /Зүрхний Эмгэг Судлалын Тасаг/
 
Гардан дадлага. Амьсгалын замд интубаци тавих дадлага.
7   2
Гардан дадлага. Өвчтөнд сэхээн амьдруулалт хийх явцад.
 
П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэгийн захирал Б.Батчулуун болон Шинг Конг У Хо Су Эмнэлгийн сургагч багш нарийн ахлагч Ха То Чи нар
6   1
Шалгалтын үеэр
 
Гардан үйлдлын дадлагийн үед. Суурь сэхээн амьдруулалт.
4   3
П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэгийн захирал Б.Батчулуун болон сургагч багш нар
 
Дараа жил дахин уулзацгаая.

Нүүр хуудас | Бидний тухай | форум | Холбоо барих
Copyright © 2008 MON/003 төсөл. All rights reserved.