Нүүр МОН/003 Мэдээлэл Зөвөлгөө CME Англи хэл Бидний тухай Форум Холбоо барих
Хэрэглэгч нэвтрэх
Нэвтрэх нэр
Нууц үг
Мэдээлэл
Зүрх судасны үндэсний конференци 2011
8 аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлгүүдийн зүрх судасны кабинетэд шинэ тоног төхөөрөмжийг суурилууллаа.
Вэб-д суурилагдсан өвчтөний цахим түүхийг алсын зайн анагаах ухааны зорилгоор хэрэглэж эхэллээ
П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлгийн зүрх судасны төв оношлогооны хамгийн орчин үеийн түвшид хүрлээ.
Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайдын айлчлал
Зөвөлгөө
Мессеж зөвөлгөө 7
Мессеж зөвөлгөө 6
Мэссеж зөвөлгөө 5
Мэссеж зөвөлгөө 4
Мэссеж зөвөлгөө 3
CME
Цэвэршилтын үеийн нүүр халуу оргих шинж нь липидын солилцооны алдагдалтай хамааралтай
Зүрхний цохилтын тоог цөөрүүлэх ач холбогдол
Симвастатины тунд анхаарах зүйлс
Зүрх судасны үндэсний конференци 2011 илтгэлүүд
Алгоритмууд
Англи хэл
Агуулга байхгүй байна !
Зүрх судасны үндэсний конференци 2011 илтгэлүүд
Хуралдаанд оролцогчдын хүсэлтийн дагууд Зүрх судасны үндэсний конференцийн илтгэл, материалуудыг вэб хуудасны сургалтын хэсэгт байрлуулж байна. Цаашид илтгэгч нарын зөвшөөрөлтэйгөөр он оны хурлын мэдээллүүдийг байрлуулан хэвших болно.
дэлгэрэнгүй >>>
Зүрх судасны үндэсний конференци 2011
Зүрх Судасны Үндэсний Конференци 2011 амжилттай зохион байгуулагдаж 213 эмч мэргэжилтэн бүх айгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон хотын эмнэлгүүдээс оролцов.

Хуралдаанд оролцсон эмч мэргэжилтэнүүдийн Сертификатын дугаарыг хурлын вэб хуудсанд байрлуулсан тул эмч нар дугаарыг авах боломжтой боллоо. Хурлын вэб хуудас http://conference.telemedicine.mn болно. Эсвэл тус вэб хуудасны баруун хэсэгт байрлах Conference & Seminars сонголтыг дарж нэвтрэх боломжтой.
дэлгэрэнгүй >>>
8 аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлгүүдийн зүрх судасны кабинетэд шинэ тоног төхөөрөмжийг суурилууллаа.

Зүрх судасны төв төсөл нь өөрийн хоёр дах шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд нэгдүгээр шатныхаа хэрэгжилтын хугацаанд төсөлд хамрагдаж байсан 6 аймгийн эмнэлэгт зүрхний эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппаратуудыг суурийн компьютерийн хамт суурилуулан ажиллаж байсан бол энэ удаад төслийн 8 аймагт орчин үеийн зүрхний Өнгөт эхо аппарат, 24 цагийн зүрхний бичлэг болон 24 цагийн даралт хянах аппаратуудыг оношлогооны зорилгоор нэмэлтээр суурьлуулав.Үүний зэрэгцээ автомат тариур, дефибриллятор тоног төхөөрөмжийг эмчилгээний зорилгоор байрлууллаа.

дэлгэрэнгүй >>>
Вэб-д суурилагдсан өвчтөний цахим түүхийг алсын зайн анагаах ухааны зорилгоор хэрэглэж эхэллээ

Алсын зайн анагаах ухааны хамгийн чухал хэсгүүдийн нэг бол алслагдсан газар нутгаас эмч нар өөрсдийн өвчтөнүүдэд оношлогоо эмчилгээний зөвөлгөө авах явдал байдаг. Ийнхүү зөвөлгөө авах нь ард иргэдийн чирэгдэлгүүгээр, зайлшгүй хот суурин газарт шилжүүлэлгүйгээр орон нутагт нь оновчтой оношлож улмаар үр дүнтэй эмчилгээг хийх боломжийг олгодог. Энэхүү тогтолцоо нь анхлан шуудан харилцааг ашиглан өвчтөнүүдийнхээ мэдээлэл, зөвөлгөөг солилцох замаар эхэлж байсан бол Монгол улсын хувьд email тогтолцоог ашиглаж байсан билээ.

дэлгэрэнгүй >>>
П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлгийн зүрх судасны төв оношлогооны хамгийн орчин үеийн түвшид хүрлээ.

Монгол улсын алсын зайн анагаах ухааны анхдагч зүрх судасны төв төслийн хүрээнд П.Н.Шастины Төв эмнэлэг дээрх Зүрх судасны төвд шинэ шатны тоног төхөөрөмжийг суурилуулж зүрхний тасгийн эмч нарыг сургаж бэлтгэлээ. Энэ хүрээнд 2003 онд суурилуулсан өнгөт допплер зүрхний эхо, болон зүрхний ачаалалтай бичлэгийн тоног төхөөрөмж дээр нэмээд зүрхний бичлэгийг 24 цаг хянах төхөөрөмж, даралтыг 24 цаг хянах төхөөрөмж, зүрхний эхо аппарат, эмийг өндөр нарийвчлалтай тари автомат тариур, яаралтай тусламжид хэрэглэгдэх дефибриллятор зэрэг тоног төхөөрөмжийг суурилууллаа.

дэлгэрэнгүй >>>
Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайдын айлчлал

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайд Эрхэмсэг хүндэт Жан-Клод ЮНКЕР Монгол улсад хийсэн албан аялчлалын үеэрээ П.Н.Шастины нэрэмжит Төв Эмнэлэгт айлчилж Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Монгол улсын анхны Телемедицины төслийн Зүрх Судасны Төвийн үйл ажиллагаатай танилцав.Айлчлалын үеэр анхны телемедицины төсөл болох зүрх судасны төв төсөл мөн уг төслийн загварыг хуулбарчлан хэрэгжиж буй дүү төсөл болох Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан юм.

дэлгэрэнгүй >>>
Advanced cardiac life support provider –сургалт

П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэг дээр  Advanced cardiac life support provider – сургалт 2008 оны 09 сарын 03-04 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Яаралтай тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор Тайваний Шинг Конг У Хо Су Эмнэлэг Advanced Cardiac Life Support Provider болоод сургагч багш бэлтгэх сургалтыг П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэг дээр амжиллттай зохион байгууллаа. Сургалтыг Тайваны International Action and Cooperation Team /Олон улсын үйл ажиллагаа ба нөхөрлөлийн баг/-ын гишүүн, Тайваны Шинг-Конг У Хо Су эмнэлгийн эмч нар, яаралтай тусламжийн (Emergency medicine) болон түргэн тусламжийн (EMT paramedic) сургалтын ахлах зэрэглэлийн сургагч багш нар хамтран явуулав.

дэлгэрэнгүй >>>
Холбоосууд
Хэрэгжүүлэгч агентлагууд
Бусад линкүүд
American Heart Association
Mon Medline
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
AMA
Doc Guide
BMJ
Lancet
Cardiocascular Journals
Global health
Нүүр хуудас | Бидний тухай | форум | Холбоо барих
Copyright © 2008 MON/003 төсөл. All rights reserved.